АСУУЛТ, ХАРИУЛТ

1. Танай компани ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг вэ?
Бид ноолуур, сарлагийн хөөвөр, тэмээний ноос, хонины ноос зэрэг түүхий эдээр хийсэн бүтээлэг, нөмрөг,  шааль, ороолт зэрэг нэхмэл бүтээгдэхүүн [аксесуар] дагнан үйлдвэрлэдэг.

2. Утсаа танайх өөрсдөө үйлдвэрлэдэг үү?
Тийм, бид ноолуур, сарлагийн хөөвөр, тэмээний ноос, хонины ноосоор 22/2-12/1 номерийн утас үйлдвэрлэдэг. Мөн, Монголдоо 48/2-70/2 номерийн ноолууран утас үйлдвэрлэдэг цөөн компанийн нэг нь юм.

3. Бүтээгдэхүүнийхээ чанарыг танайх хэрхэн баталгаажуулдаг вэ?
Түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал, үйлдвэрлэлийн менежментийн тогтолцоо нь бидний хувьд чанараа хянах, баталгаажуулахад суурь болдог. Жишээлбэл, утсаа өөрсдөө үйлдвэрлэдэг, үйлдвэрийн шат дамжлага бүрдээ чанарыг хянах тогтолцоог бүрдүүлсэн, ажилтнуудын 3-7 дамжлага дээр ажиллах чадвар зэрэг нь чанарыг тогтмол байлгахад дөхөмтэй байдаг.

Түүнчлэн, бид бүтээгдэхүүний чанарыг шалгахын тулд дотоодын лабораторитой тогтмол хамтран ажилладаг. 2018 онд өгсөн “Элэгдэлт тэсвэрлэлт”-н (ISO12947-3-2002) шинжилгээгээр, манай нэхмэл бүтээгдэхүүнд 5000-с 6600 үрэлтийн дараа цооролт үүссэн буюу энэ нь элэгдэл тэсвэрлэх чадвар өндөртэй гэсэн утга юм.

4. Танай бүтээгдэхүүнийг хаанаас худалдан авч болох вэ?
Одоогоор Улаанбаатар хотод дэлгүүр нээгээгүй хэдий ч захиалагч нь манай үйлдвэр дээр ирж бэлэн бүтээгдэхүүний худалдан авалтаа хийх боломжтой. Түүнчлэн, Улаанбаатар хотын захиалагчдын хүвьд бид захиалга нь баталгаажсанаас хойш 1-2 ажлын өдөрт үнэгүй хүргэж өгөх боломжтой. Бусад захиалгын талаар биднээс имэйл-р тодруулна уу.

5. Ямар валютаар гүйлгээ хийдэг вэ?
Төгрөг болон ам.доллараар гүйлгээ хийж болно. Төлбөр тооцоотой холбоотой мэдээллийг ХЭЛЛЭГ БА НӨХЦЛҮҮД-с үзнэ үү.

6. Танайд бөөний үнэ гэж байдаг уу?
Захиалгын тоо ширхэг, бүтээгдэхүүний нөөцөөс шалтгаалан вебсайт дээр байгаа зарим бүтээгдэхүүндээ бөөний үнийг санал болгох магадлалтай. Иймд бидэнд бүтээгдэхүүний (дугаар, өнгө, хэмжээ зэрэг) нарийвчилсан мэдээллийг тухайн үзүүлэлт болгоноосоо хүссэн тоо ширхэгийн хамт имэйл бичвэл бид боломжтой эсэхийг шалган, үнийн хамт эргээд хариулна.

7. Захиалсан бүтээгдэхүүн маань ирэхгүй бол яах вэ?
Захиалга тань батаалгаажингуут бид бүтээгдэхүүнийг илгээн, баталгаажуулсан имэйлийг шалгах дугаарын хамт явуулна. Хэрэв таны захиалга очоогүй бол шуудангийн компаниас лавлана уу. Мөн бидэнд имэйл ирүүлбэл бид Улаанбаатар дахь салбар компаниас нь лавлан таньд хариу мэдэгдэнэ.

8. Олон улсын захиалгын хувьд гаалийн татвар нь хэд байдаг вэ?
Бүх захиалга Гаалийн татвар төлөгдөөгүй (Delivered Duties Unpaid/DDU) нөхцлөөр хийгддэг. Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүн илгээгдсэн хойно аливаа нэмэлт татвар, төлбөрүүд нь олон улсын захиалагчийн үүрэг болно гэсэн үг. Тиймээс, татвартай холбоотой мэдээллээ харъяа татварын албанаасаа лавлана уу.

9. Загвар, хэмжээ, тоо ширхэг гээд бидний хүссэн үзүүлэлтээр захиалга авах боломжтой юу?
Бүтээгдэхүүний загвар (өнгө, хэмжээ, нэхээс, тоо ширхэг г.м.) болон хүргэлтийн хугацаанаас хамааран тусгай захиалга авах боломжтой. Шаардлагаа бидэнд sales@sunshiroh.com хаягаар ирүүлнэ үү.

10. Тусгай захиалга гэж ямар захиалгыг хэлдэг вэ?
Захиалагч нь манай бэлэн бүтээгдэхүүний загварт ямар нэгэн өөрчлөлт оруулан захиалга өгөх, эсхүл өөрсдийн загвараар бүтээгдэхүүн үйлдвэрлүүлэх тохиолдолд бид эдгээрийг тусгай захиалга хэмээн тооцдог.

11. Тусгай захиалгыг ямар хугацаанд гүйцэтгэх вэ?
Захиалгын загвар, тоо ширхэг, өнгө зэргээс хамааран гүйцэтгэх хугацаа өөр өөр байх тул захиалагчтай тухай бүрт хэлэлцэж тохирон, гэрээ байгуулан ажилладаг.

12. Бид захиалсан бүтээгдэхүүнээ өөрсдийн шошготой үйлдвэрлүүлэх боломжтой юу?
Тийм, бид захиалагчийн шошготой бүтээгдэхүүн үйлдвэрлэх захиалгыг хүлээн авдаг. Та шошгоо бүтээгдэхүүнийхээ хаана, хэрхэн хадах зэрэг зааврыг бидэнд илгээх шаардлагатай.

13. Үнэгүй загвар бүтээгдэхүүн гэж байдаг уу?
Харамсалтай нь бид үнэгүй загвар бүтээгдэхүүн өгдөггүй. Гэхдээ, хэрэв таны захиалга баталгаажвал загвар бүтээгдэхүүний үнийг захиалгын дүнгээс тань хасч болно. Эсхүл, загвар бүтээгдэхүүнийг угаагаагүй, гэмтээгээгүй, манай савлагаа, шошго бүхий буюу бидний таньд илгээсэн байдлаар буцаан ирүүлбэл төлбөрийг буцаан олгоно.

14. Захиалгаа хэрхэн буцаах вэ?
Захиалгаа хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор цуцлан, буцааж болно. Тодорхой мэдээллийг ХЭЛЛЭГ БА НӨХЦЛҮҮД-с үзнэ үү.  

15. Санал хүсэлтээ хэрхэн илгээх вэ?
Бид таны санал, хүсэлтийг дуртай хүлээн авах бөгөөд аль болох түргэн шуурхай харилцах болно. Иймд, info@sunshiroh.com хаягаар, эсхүл (976) 7018-1838 утсаар бидэнтэй чөлөөтэй холбогдоно уу.